Тэжээвэр амьтны эмнэлгүүдэд

Эмнэлгийнхээ өдөр тутмын ажлыг нэг дор.

Цаг товлолт, асран хамгаалагч ба амьтны карт, үзлэгийн тэмдэглэл, вакцин, туулгалтын сануулга, ажилтны эрх — Монгол хэл дээр, утас болон компьютер дээр.

Эмнэлгүүдэд

Өдөр тутмын ажлаа хялбарчил

Цаг захиалга, үйлчлүүлэгч, амьтны бүртгэл, ажилтны эрхийг нэг дор. Монгол хэл дээр, утас болон компьютер дээр ажиллана.

Вакцин, туулгалтын сануулга

Хугацаа нь болсон эсвэл ойртсон вакцин, туулгалт, давтан үзлэгийг нэг жагсаалтаар харж, асран хамгаалагч руу шууд залгана.

Давхцалгүй хуваарь

Үйлчилгээний үргэлжлэх хугацаа, эмч бүрийн завгүй цаг, ажлын цаг, амралтын өдрийг тооцож зөвхөн сул цагийг санал болгоно.

Үйлчлүүлэгч ба амьтны карт

Асран хамгаалагч, амьтан, үзлэгийн бүртгэл нэг дор. Үзлэгийн тэмдэглэлийг ноорог, батлагдсан төлөвтэй хөтөлнө.

Ажилтан бүр өөрийн эрхтэй

Захирал, менежер, эмч, сувилагч, ресепшн үүргүүд. Шинэ ажилтныг урилгын холбоосоор нэмнэ.

Мэдээлэл тусгаарлагдсан

Эмнэлэг бүрийн мэдээлэл зөвхөн тухайн эмнэлгийн ажилтанд харагдана. Хэн, хэзээ, юу өөрчилснийг үйлдлийн бүртгэлд хадгална.

Өгөгдөл тань таных

Эмнэлгийн бүх мэдээллээ хүссэн үедээ CSV, JSON хэлбэрээр нэг товчоор татаж авна.

  1. БүртгүүлэхЭмнэлгийн мэдээлэл, захирлын бүртгэлээ хэдхэн минутад үүсгэнэ.
  2. ТохиргооБүртгүүлмэгц самбартаа нэвтэрч ажлын цаг, үйлчилгээ, эмч нараа тохируулна.
  3. Ажилтнуудаа урихАжилтнуудаа урилгын холбоосоор нэмээд цаг товлолт, үзлэгээ системд хөтөлж эхэлнэ.

Үнэ

Сарын төлбөр эмнэлэгт бүртгэлтэй амьтны тооноос хамаарна.

Үндсэн

89,000₮/сар

100 хүртэл амьтан

Өргөтгөсөн

159,000₮/сар

100-аас дээш амьтан

Хоёр багцад:

  • Бүх боломж
  • Хязгааргүй ажилтан
  • 7 хоног үнэгүй (бүртгүүлсэн өдрөөс)
  • QPay-ээр төлнө

SMS — WeSend-ээр

Нэг SMS 80₮ — энэ нь WeSend SMS платформын үнэ.

Бид SMS-ээс шимтгэл, ашиг авдаггүй: таны төлсөн дүнг бүхэлд нь WeSend SMS эрх болгон цэнэглэнэ.

SMS сарын төлбөрт ороогүй, эмнэлэг бүр өөрийн SMS эрхийг урьдчилан цэнэглэнэ.

Дэлгэрэнгүй

Эмнэлгээ бүртгүүлэхэд бэлэн үү?

Бүртгүүлсний дараа эмнэлэг тань баталгаажих хүртэл «хүлээгдэж буй» төлөвтэй байна. Энэ хугацаанд самбартаа нэвтэрч тохиргоогоо хийж болно.